Ж.Чинбүрэн: Англи хэлийг сурах заалтыг яагаад заавал хуульд оруулах гээд байгаа юм

Ж.Чинбүрэн: Англи хэлийг сурах заалтыг яагаад заавал хуульд оруулах гээд байгаа юм

Өнөөдөр /2023.06.22/ хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хуралдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы хурлаар "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хууль оруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Боловсролын ерөнхий хууль маш чухал. Иргэдийн хүүхдүүд хөрөнгө чинээнээсээ үл хамаарч сургах нь чухал. Үндэсний хөтөлбөрт орсон зүйлийг хуульд оруулах гээд байгаа нь хэний ашиг сонирхол вэ гэдэг нь анхаарал татаж байна. Ард түмнийг тайван байлга. Би эх оронч хүн, эх орныхоо төлөө байнга зогсоно. Миний гаргасан саналыг дэмжээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

ШУУД: