Дөрвөн давхраас орны давуунаас зүүгдэн бууж байхад нь аварчээ

Дөрвөн давхраас орны давуунаас зүүгдэн бууж байхад нь аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 9 дүгээр баг дөрвөн давхраас нэг иргэн орны даавуунаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг өчигдөр /2023.06.22/-ны өдрийн 11:42 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /35 настай, эрэгтэй/ айлд гаднаасаа цоожлогдсон дөрвөн давхрын цонхоор буух гэж байсныг таван минут ажиллаж буулган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид хүлээлгэн өгчээ.