Ц.Хулан нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшиллоо

Ц.Хулан нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшиллоо

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ оны нэгдүгээр сарын 19 /2023.01.19/-ны шөнө хойшлуулшгүйгээр саатуулсан. Үүнээс хойш түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилсээр байгаа.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Харин Ц.Хулан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байсан юм.

Тэгвэл Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа. Мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа учир тус хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.