Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярыг яллагдагчаар татагдсан гурван хэрэгт гэм буруугүйд тооцов

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярыг яллагдагчаар татагдсан гурван хэрэгт гэм буруугүйд тооцов

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулж байна.

Нямжавын Батбаяр нь Эдийн засаг, Хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК, Энержи Ресурс ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр үгсэн хуйвалдаагүй ч үйлдлээрээ нэгдэж "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн Банканд 44 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан,

Монрөүд ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруугүйд тооцов" хэмээн танилцуулав.

ҮЗЭХ:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө