"Playtime Festival 2023" хөгжмийн наадам ирэх сарын 6, 7, 8-ны өдөр болно

"Playtime Festival 2023" хөгжмийн наадам ирэх сарын 6, 7, 8-ны өдөр болно

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Монгол улсыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын бүс болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор Playtime хөгжмийн наадмыг зохион байгуулдаг.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам энэ жил "Монгол шилтгээн"-д долоодугаар сарын 6-8-ны хооронд болох юм. 

"Playtime Festival 2023" наадамд Чойжоо, Бодьхүү, Davaidasha, 290, Инээмсэглэл хамтлаг, Минжинсор, Wolfizm, Sekstsagaanbogd & Arman Bakhytbyek, Masaya Fantasista, Ratabuzz зэрэг дотоод болоод гадаадын олон алдартай уран бүтээлчид оролцох аж.