ДЭЭД ШҮҮХ: Хуулийн төсөлд санал хүргүүлнэ

ДЭЭД ШҮҮХ: Хуулийн төсөлд санал хүргүүлнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлд санал авах тухай Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хууль санаачлагчид тодорхой саналуудыг хүргүүлэхээр тогтов.