Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгыг энэ сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна

Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгыг энэ сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна

Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авах талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Мэдээлэлд "Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын [email protected] цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /НЗЗ-ны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна" гэлээ.  Одоогоор тасалбарын үнэ тодорхой болоогүй байна.