ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ: Замын-Үүд, Эрээн боомтуудыг 24 цагийн ажиллагаатай болгохоор тохирчээ

ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ: Замын-Үүд, Эрээн боомтуудыг 24 цагийн ажиллагаатай болгохоор тохирчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр буюу өнөөдөр /2023.06.27/ Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нар хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор талууд тохирсон байна. Энэ талаар Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодруулахад "Энэ мэдээлэл үнэн. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө" гэлээ. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал ирэх долоодугаар сарын 01-ны өдөр өндөрлөх юм.