Дуунд дуртай түмэнтэйгээ дөрвөн тансаг мэндчилнэ

Дуунд дуртай түмэнтэйгээ дөрвөн тансаг мэндчилнэ

Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн өнгө төрх, сэтгэлийн торгон мэдрэмжээрээ уран бүтээлээ урлаж, олон түмэндээ хүндлэгдэж яваа эрхэм дуучид болох МУСТА ардын дууч Б.Алтанжаргал, Ч.Бадамханд, The Baatar болон “Mongolia’s Got Talent 2016” шоу нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэ нар Үндэсний их баяр наадмыг угтан /2023.7.04-05/ хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Тэд үзэгч, сонсогч олондоо хүндэтгэл үзүүлж, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг угтан хамтарсан бүрэн хэмжээний "Учиртай дөрөв" тоглолтоо өргөн барих бөгөөд тоглолтын найруулагчаар МУУГЗ Р.Мөнхсайхан, хөгжмийн продюсероор Д.Мөнхболд ажиллаж байна. Харин зохион байгуулагчаар “NEW NOMAD RECORDS LLC”, ивээн тэтгэгчээр “Univision Mongolia”, “Ddish TV”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Mmusic”, “Central Television”-н баг хамт олон ажиллаж байгаа юм.

Монголчуудын биет бус өв соёлын нэгээхэн хэсэг болсон ардын болон уртын дууг амьд хөгжмийн уянгатай хослуулан Монгол каунтри урсгалаар найруулж байгаа нь энэхүү тоглолтын гол онцлог аж.

Тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлсэн бөгөөд shoppy.mn-ээс захиалан авах боломжтой.

ҮЗЭХ: 

Д.Чимэддулам