ФОТО: JTBC телевиз "Couriers in Mongolia" шоуны оролцогчид 12 хоногт бүх шуудангаа хүргэж, нэвтрүүлгээ амжилттай дуусгажээ

ФОТО: JTBC телевиз "Couriers in Mongolia" шоуны оролцогчид 12 хоногт бүх шуудангаа хүргэж, нэвтрүүлгээ амжилттай дуусгажээ

БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шинэ шоу нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус нэвтрүүлгийн зураг авалт Монгол Улсад 12 хоног үргэлжилж, баруун монголын зүг 4000 км гаруй зам туулж, шуудан хүргэх, хөдөөгийн айлд зочлох, уламжлалт нүүдэл, байгаль гэхчлэн олон адал явдал бэрхшээлүүдийг туулж нэвтрүүлгээ амжилттай дуусгажээ.

Тэгвэл энэ үеэр нэвтрүүлгийн гол дүрүүдийг хариуцаж ажилласан Монгол залуу дээрх нэвтрүүлгийн талаар бичихдээ “Нэвтрүүлэг гарснаар Монголын маань сурталчилгаа энэ зургаан хүнээр дамжуулан олонд хүрч Солонгосоос ирэх жуулчдын тоо их нэмэгдэх байх. Бэлтгэл ажил, үйлчилгээ, бааз, унаа тэрэг, хоолны газар, ресторан, манайхны хувь хүний бэлтгэл, нийтийн нойл, тог цахилгаан гээд маш их юм дутагдаж байгаа санагдсан. Хэдэн саяар нь жуулчин авч ирнэ гэсэн эх орон минь” гэжээ.  

ФОТО: