Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг 4 жилээр хаслаа

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг 4 жилээр хаслаа

Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болсон. 

Хуралдаанаар Монгол улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргажээ.