Гашуунсухайт, Ханги, Бичигт зэрэг боомтыг багцлан хөгжүүлэх “Эрдсийн хаалга” ойлголтыг Л.Оюун-Эрдэнэ, Ши Жиньпин нар ярилцаж, ойлголцжээ

Гашуунсухайт, Ханги, Бичигт зэрэг боомтыг багцлан хөгжүүлэх “Эрдсийн хаалга” ойлголтыг Л.Оюун-Эрдэнэ, Ши Жиньпин нар ярилцаж, ойлголцжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манай урд хөрш БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Өчигдөр /2023.06.27/ түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан.

Тэдний уулзалтын үеэр боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ялангуяа Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигт зэрэг боомтыг хоёр оронд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх “Эрдсийн хойд хаалга” ойлголтыг Ши Жиньпин даргатай ярилцаж харилцан ойлголцсон байна.

Мөн тус айлчлалын үеэр Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн стратегийг Хятадын “бүс ба зам” зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулах талаар бодлогын тохиролцоонд хүрчээ. Энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал нь Хятадын шинэ Ерөнхий сайдын хүлээн авч буй хамгийн анхны албан ёсны гадаад айлчлал болж байгаа гэдгээрээ онцлог болж байна. 




Өнөөдөр хонь өдөр

33 минутын өмнө