"Талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Тагт нээлттэй байсан" учир өндрөөс унасан гэж дүгнээд үзлэг шинжилгээ хийгээгүй

"Талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Тагт нээлттэй байсан" учир өндрөөс унасан гэж дүгнээд үзлэг шинжилгээ хийгээгүй

Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, шүүх шинжилгээний алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардаж байна.

Иргэн н.Энхжаргал, “Энэ хэрэг 2022 оны долоодугаар сарын 8-9 шилжих шөнө Архангай аймгийн Хасу шивэртэд болсон. Бид энэ хэргийн араас эцсийг нь үзтэлээ явж байна. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагад эргэлзэх зүйл маш их гарсан. Эдгээр байгууллагуудын ажлаа хийх хандлага, асуудлыг шийдэж буй байдаг эргэлзээ төрүүлж байгаа. Найз маань өндрөөс унаж амиа алдсан. Энэ талаар хэн хэгэн дуудлага өгсөн байсан. Гэхдээ цагдаагийн тэмдэглэлд дуудлага өгсөн хүн нь байхгүй. Мөн цагдаа нь дуудлагаас хойш удаж очсон байдаг.

Мөн хэргийн газрын үзлэгийг маш дутуу хийсэн. Нэр бүхий таван мөрдөгч, шинжээч ажилласан. Жишээ дурдвал өрөөнөөс нь хурууны хээ авахдаа хэр бүхий этгээдүүдээс авсан гэж байгаа. Гэхдээ талийгаач ахаас минь ерөөсөө аваагүй.

Мөн өрөөнд байсан хурууны хээ тэнд байсан хүмүүсийнх үү. Эсвэл талийгаач ахын маань хурууны хээ юу зэргийг огт тогтоогоогүй. Энэ асуудлаар Архангай аймгийн мөрдөгч н.Гунгаа гэдэг хүн бүр сүүлд нь ахын чинь хурууны хээг авсан юм байна гээд хэрэг шилжсэний дараа араас нь явуулсан. Мөн хүзүүн дээр нь амьсгал боогдсон ул мөр байсан. Гэтэл түүнийг шинжлээгүй. Мөн бусад эрхтэн биед нь ч шинжилгээ хийгээгүй. Түүнчлэн талийгаачийн хувцсанд шинжилгээ хийх ёстой. Гэвч торонд боогоод л бидэнд хүлээлгэн өгсөн. Ерөөсөө л талийгаачийг доош харж хэвтэж байгааг хараад дээш тагт нээлттэй байхыг хараад шууд дүгнэсэн. Ямар ч үзлэг шинжилгээ хийгээгүй” гэв.

Талийгаачийн эхнэр Н.Отгонцэцэг “Нөхөрт маань хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахь удаагаа задлан хийхээр тогтоол нь гарчихлаа. Анхны болон давтан хийсэн шинжилгээ нь хоорондоо эрс зөрүүтэй. ШУ-ы үндэслэлгүй байна гэж үзээд УЕП газраас дахин шинжилгээ хийх хэрэгцээ байна гээд хийхээр болсон. Миний хувьд энэ шинжилгээнд гэмтлийн чиглэл бүрийн эмч нарыг оролцуулж өгөөч гэж хүсэж байна. Мөн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг оролцуулж өгөхийг хүсэж байна. Иймд энэ талаар хүсэлт гаргасан ч шийдвэр гарахгүй маш их удаж байна. Бид шинжээчийн дүгнэлтийг буруу гэж үзэж байгаа нь анх харсан болон байсан газрын зөрүү шинжлэх ухааны үндэслэлгүй байгаа” гэлээ.

ҮЗЭХ: