Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулсан гэх үндэслэлээр Л.Чинбатын хэргийг мөрдөгчид нь буцаажээ

Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулсан гэх үндэслэлээр Л.Чинбатын хэргийг мөрдөгчид нь буцаажээ

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээллүүд гарсан. Энэ талаар тус аймгийн прокурорын газраас тодрууллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг  мөрдөгчид буцаасан гэв.