Иргэдийн интернэт банкинд хууль бусаар нэвтэрч, 460 саяыг шилжүүлэн авсан этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ

Иргэдийн интернэт банкинд хууль бусаар нэвтэрч, 460 саяыг шилжүүлэн авсан этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотоос Монгол Улсын иргэдийн интернет банкинд хууль бусаар нэвтэрч, бусдад хохирол учруулсан иргэн Б.С-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.С нь 2019 оны 7 сараас 2021 оны 3 сар хүртэлх хугацаанд АНУ-ын Виржина мужийн Арлингтон хотод оршин сууж байхдаа Монгол Улсын 127 иргэний интернэт банкинд хууль бусаар нэвтэрч 460.950.838 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна.

Дээрх иргэнийг олон улсад Интерполын шугамаар эрэн сурвалжилж олж тогтоон, 2021 оны 12 дугаар сард Монгол Улсад ирүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 /Хулгайлах/, 26.1 дүгээр зүйлийн 2 /Кибер орчинд хууль бусаар халдах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Б.С-ийг гэм буруутайд тооцон 10 жилийн хорих хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.