Автомашинаас өөрийгөө гавлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдэд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ

Автомашинаас өөрийгөө гавлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдэд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна"-гийн үйл ажиллагааг эсэргүүцсэн нэр бүхий иргэд өөрийгөө автомашинаас гавлаж, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай маргаан үүсгэсэн асуудал энэ сарын 25-ны өдөр гарсан билээ. Тэгвэл тухайн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт иргэн А, С нар нь 2023 оны зургаадугаар сарын 25-ны өдөр авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж, хүнд даацын автомашины урдуур гүйж орох, өөрсдийн гарын бугуйн хэсгийг автомашины эд ангитай холбон төмөр гаваар гавлах зэргээр амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа эрсдэл учруулж болзошгүй үйлдэл гаргаж, улмаар энэ талаар хууль ёсны зөвлөмж, шаардлага тавьсан алба хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэж, доромжилсон зөрчлийн шинжтэй үйлдэлд нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.5, 15.2 дугаар зүйлд заасныг баримтлан торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Эдгээр иргэдийн энэ үйлдэл нь анхных биш бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг боловч удаа дараа тус аймгийн Халх гол сумын нутгийг зорин ирж, дээрх хууль зөрчсөн, эрсдэлтэй үйлдлийг 2022 оны зургаадугаар сараас хойш гаргаж, удаа дараа торгуулийн арга хэмжээ авагдаж байжээ.