"Squid Game" цувралын хоёрдугаар улиралд "Big Bang" хамтлагийн T.O.P, "IZ*One" хамтлагийн Жу Юү Ри, Пак Сүн Хун зэрэг алдартнууд тоглоно

"Squid Game" цувралын хоёрдугаар улиралд "Big Bang" хамтлагийн T.O.P, "IZ*One" хамтлагийн Жу Юү Ри, Пак Сүн Хун зэрэг алдартнууд тоглоно

2021 онд үзэгчдийн хүртээл болж дэлхий нийтийг байлдан дагуулсан "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдийг албан ёсоор зарлалаа.

Тус киноны хоёрдугаар улиралд "Big Bang" хамтлагийн T.O.P, "IZ*One" хамтлагийн гишүүн Жу Юү Ри, "The Glory" кинонд эсрэг талын дүр бүтээсэн жүжигчин Пак Сүн Хун зэрэг алдартнууд хоёрдугаар улиралд орохоор болжээ.

"Squid Game" цувралын хоёрдугаар улирал зургаан ангитай байх бөгөөд нийт 76 сая ам.доллар төсөвлөөд байгаа гэнэ. Зураг авалт ирэх долоодугаар сард эхлэх аж.

"Squid Game 2" ирэх 2024 онд Netflix дээр нээлтээ хийнэ. Кино мэргжилтнүүд тус киног нэгдүгээр бүлгээсээ хэд дахин их ашиг орлого олно хэмээн таамаглаж байна.