Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэж, ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ.

Мөн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг тус тус илрүүлэн экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар болжээ.