Улаанбаатар хотоос Английн Манчестер хот руу аялаж буй монгол залууг “Манчестер Юнайтед”-ын албан ёсны хуудас онцолжээ

Улаанбаатар хотоос Английн Манчестер хот руу аялаж буй монгол залууг “Манчестер Юнайтед”-ын албан ёсны хуудас онцолжээ

Монгол залуу Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр дугуйгаар явж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн түүнтэй урт замын дунд түр саатах зуурт аяллын талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл түүний талаар “Манчестер Юнайтед”-ын албан ёсны хуудас онцолжээ. Тус нийтлэлд,  “Манчестер Юнайтед”-ын нэгэн Монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар (Улаанбаатар) хотод амьдардаг Батболдын Очирваань өнгөрсөн тавдугаар сард дээрх аялалд  гарсан бөгөөд одоогоор 3000 гаруй км замыг туулаад байна. Тэрээр 12-р сард ирнэ гэх төлөвлөгөөтэй байна. Түүний хувьд  Монголын хөлбөмбөгийн дээд лигт Баянгол ФС, Улаанбаатар Сити, Төв Азарганууд багуудад тоглож байсан хөлбөмбөгчин” хэмээн дурдсан байна. Түүний талаарх нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: