Монголбанк, БНХАУ-ын Төв банк хоорондын своп хэлцлийн хугацааг дахин нэг жилээр сунгалаа

Монголбанк, БНХАУ-ын Төв банк хоорондын своп хэлцлийн хугацааг дахин нэг жилээр сунгалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр "Ахицтай айлчлал боллоо. Тийм учраас дараагийн хагас зуун жилд хамтдаа хөгжих агуулгыг чухалилж байгаа. Өдгөө дэлхийн эдийн засгийн төвлөрөл Ази руу чиглэж байна. Энэ шинэ цаг үед, энэ айлчлалын ач холбогдол оршиж байгаа. Мөн Монголбанк, БНХАУ-ын Төв банк хоорондын своп хэлцлийн хугацаа долдугаар сарын 23-нд дуусаж байгаа. Энэ бол зээл гэхээсээ илүү худалдааны хэрэгсэл юм. Дараагийн удаа, аль боломжтой үедээ төлж барагдуулах нөхцөлтэйгөөр энэ хэлцлийг дахин гурван жилээр сунгаж байна" гэлээ.