Б.Бат-Эрдэнэ Хятадын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх 20 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийв

Б.Бат-Эрдэнэ Хятадын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх 20 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийв

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 20 аж ахуйн нэгжийн 22 төлөөлөлтэй Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй арга хэмжээний тухай мэдээлэл өгөв.

Тухайлбал, “WeChat” апп-аар төлбөр төлөх, худалдан авсан барааны НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, хил орчмын аялал жуулчлалд зориулан 72 цагийн виз олгодог зэргийг дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсад “Монгол - Хятад” аялал жуулчлалын форумыг зохион байгуулах санал гаргаж, хамтран ажиллаж манай ороор аялахыг урив. Хятадын талаас таатай мэдээлэл хүргэж буйд талархал илэрхийлж, Бээжин хот нь 800 жилийн түүхтэй Хятадын их гүрнүүдийн эхлэл юм. Манай хоёр Улс нь уул усаараа холбогдон хиллэхээс гадна түүхээрээ ч бас холбогддог. Тухайлбал Хубилай хаан газар тариаланг эрхэмлэж бидэнд сургаж, өвлүүлсэн байдаг. Юань гүрний хоол, зан үйл, хувцасны соёлыг хадгалж буй уламжлал одоо ч Бээжинд бий. Тиймээс тэнгэрт дүүлэх хараацай хязгааргүйгээр дээшээ нисдэг шиг монгол Улсад манай иргэд амар тайван хязгааргүйгээр аялдаг болохыг хүсье гэв.

Уулзалтад Монголын аялал жуулчлалын 10 орчим компанийн төлөөлөл оролцож B2B уулзалт хийж мэдээлэл солилцлоо. Хятадын талаас дараах компаниуд оролцов.