Аэро монголиа компани Улаанбаатар-Сөүл чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлджээ

Аэро монголиа компани Улаанбаатар-Сөүл чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлджээ

БНСУ-аас манай улсад ирэх хүмүүс болоод тус улсыг иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Засгийн газраас 2024 оны хүртэл "Монголд зочлох жил" болгон зарласан тул Солонгосын жуулчид энэ жил монголд ирэх ирж байна. 

Тэгвэл Аэро монголиа компани Улаанбаатар-Сөүл чиглэлийн хуваарьт нислэгээ өнөөдөр /2023.07.01/ эхлүүлж, энэ чиглэлд анхны нислэгээ үйлдсэн байна. Ингэснээр Монголын талаас Сөүл хотын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж буй хоёр дахь дотоодын агаарын тээврийн компани болж байгаа аж. Мөн Сөүл чиглэлд энэ сарын 01, 03, 05, 08-ны өдрүүдэд анхны нислэгийн урамшуулал зарлаад байгаа ажээ.