Жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолт өдөр бүр УДБЭТ-ийн тайзнаа тоглогдож байна

Жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолт өдөр бүр УДБЭТ-ийн тайзнаа тоглогдож байна

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид  Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж байна.

Энэхүү тоглолтод Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид оролцож байгаа бөгөөд тоглолт өдөр бүр 17.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох ажээ.