Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Энэ дагуу тэдний гомдлыг шүүгч өчигдөр /2019.12.09/ хүлээн авсан байна. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан билээ. Эл шийдвэрийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар эсэргүүцэж, ийнхүү гомдлоо гаргасан нь энэ ажээ. 

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах төлөвлөгөөг гаргасан гэдэгт тэднийг буруутгаж байгаа билээ.