"Хурд" хамтлаг Улсын баяр наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болжээ

"Хурд" хамтлаг Улсын баяр наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болжээ

Өнгөрсөн сар /2023.06/-д "Хурд" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Тэгвэл Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, 2023 оны 7 дугаар сарын 11-нд 21.00-24.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт "Хурд" хамтлаг бүтэн тоглохоор болжээ.