ШӨХТГ-ын дарга Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул өчигдөр /2023.07.05/ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Шадар сайд С.Амарсайханд хүргүүлжээ.

Тодруулбал, Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойшхи хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд, хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин ажилласан хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй гэж дүгнэжээ. Суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгууллагын төсөв хангалттай, хүртээмжтэй, ажиллах хүчний орон тоо улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулахад хүрэлцэхүйц мөн хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд чухалчлан үзсэн хэдий ч нөхцөл нь бүрдээгүй гэжээ.

Тиймээс албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтдээ Н.Мандуул "Дээрх асуудлууд шийдэгдэхгүйгээр одоо байгаа нөхцөл байдал, хүний нөөцийн хүчин чадлаар миний бие уг байгууллагын зорилт, чиг үүргийг хангалттай хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгуулах зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа" гэжээ.

Сонирхуулахад, тэрбээр үүрэгт ажилдаа тавдугаар сарын 22-ны өдөр томилогдсон бөгөөд нийт 46 хоногийн турш ШӨХТГ-ын даргын албан тушаалыг хашсан байна