Фитнесс клубт хичээллэх иргэдэд 60,000 төгрөгийн урамшуулал олгоно

Фитнесс клубт хичээллэх иргэдэд 60,000 төгрөгийн урамшуулал олгоно

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журмыг баталжээ.

Ингэснээр спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Хамгийн гол шаардлага нь тухайн спорт клуб БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн байх хэрэгтэй. Тус яам сайдын тушаалаар:

  • “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар
  • “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгджээ.

Иргэд нэг удаагийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлж байж авна. Цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгоно. Ингээд таны цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд ажлын 20 хоногт багтаан 60,000 төгрөгийг шилжүүлэх юм.

Журамтай танилцаарай.