Ж.Байгальмаа: Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна

Ж.Байгальмаа: Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна

Нийслэл хотод үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас үер бууж, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байх өтгөн шингэн ялгадас, бохир ус орчныг бохирдуулж байна.  Бохирдсон хөрс нь өвчин эмгэг, бичил биетэн амьдрах, үржих таатай орчин болж буй бөгөөд хөрс усыг бохирдуулж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөл үзүүлж, гэдэсний халдварт өвчний дэгдэлт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүллээ.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Ж.Байгальмаа, "Дулааны улиралд гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг бөгөөд энэ нь нян, вирус, мөөгөнцрөөр бохирлогдсон ус, хоол хүнсээр дамждаг. Мөн хүнээс хүнд мөн халдварладаг. Энэ оны байдлаар гэдсний халдварт өвчний 984 тохилдол бүртгэгдсэнээс цусан суулга нь 630 буюу ихэнх тохиолдлыг эзэлж байна. Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, усархаг цустай залхагтай суулгах, гэдэс базлах, гэдэс өвдөх, хий дүлүүлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг голчлон илэрдэг. Гэдсний халдварт өвчнөөр бүх насны хүмүүс өвддөг боловч тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвддөг. Тйимээс дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Зарим гэдэсний халдварт өвчний эх үүсвэр нь хөрсөнд хадгалагдаж байдаг. Ойрын өдрүүдэд болж буй үерийн улмаас өвчлөл нэмэгдэх эрсдэл үүслээ.

Тиймээс үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байх, гар болон биеийн бусад хэсгээр үерийн усанд хүрэхгүй байх, хүүхдүүдээ үерийн усанд тоглуулахгүй байх, үерийн дараах лаг шаврыг цэвэрлэх, булаг шанднаас шууд уухгүй байх, ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, зайлшгүй туулах шаардлагатай үед хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх зайлшгүй шаардлагатай.

Мөн хоолны хордлогын халдвар нь нян бактери мөөгөнцрөөс үүдэлтэй байдаг. Энэ оны байдлаар хоолны хордлогын халдварын хоёр дэгдэлт бүртгэгдэж нийт 72 хүн өвдсөн байна. Баяр наадам болж буйтай холбогдуулан хоолны хордлого нэмэгддэг. Тиймээс зөвшөөрөгдсөн хоол хүнсний сайтар болгосон байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Ундны усыг зориултын саванд хийж, заавал буцалгаж 24 цагийн дотор хэрэглэх шаардлагтайг иргэд анхаарах хэрэгтэй" гэлээ.