ФОТО: Шинэ Зеландад галт уул дэлбэрсний улмаас жуулчид амиа алджээ

ФОТО: Шинэ Зеландад галт уул дэлбэрсний улмаас жуулчид амиа алджээ

Энэ сарын 10-ны өглөө Шинэ Зеландын Цагдаагийн газар гаргасан мэдэгдэлснээр Шинэ Зеландын Уайт аралд галт уул гэнэт дэлбэрч таван хүн амиа алдаж, найман хүн ор сураггүй болоод байна гэжээ.

Цагдаагийн газрын мэдээлэлд энэ сарын 9-нд галт уул дэлбэрэх үед Шинэ Зеланд, Австрали, Их Британи, АНУ, БНХАУ, Малайз зэрэг улсын 47 жуулчин Уайт аралд байж таарсан юм. Тэднээс 34 жуулчныг арлаас нүүлгэн шилжүүлснээс 31-ийг нь эмнэлэгт хүргэсэн. Өнөөгийн байдлаар амь насаа алдсан 5 хүний нэг нь Шинэ Зеландын хөтөч байсан гэжээ.

Уайт аралбол Шинэ Зеландын аялал жуучлалын алдартай бүс бөгөөд галт уул нь идэвхтэй,үргэлжид утаа, хий шүршдэг учраас гайхалтай үзэмжийг бүрдүүлдэг ажээ. Хүмүүс усан онгоц, нисдэг тэргээр тус галт уулын үзэмжтэй танилцдаг байна. Уайт уулын галт уул олон удаа дэлбэрч байсан бөгөөд сүүлийн хэдэн сард Шинэ Зеландын Газарзүйн шинжлэх ухааны хүрээлэн олон удаа анхааруулга өгч байжээ.