Г.Ганхүү: Оросууд биднийг дандаа хуурдаг. Гэтэл бид "Ах нар, ах нар" гэж налж унадаг

Г.Ганхүү: Оросууд биднийг дандаа хуурдаг. Гэтэл бид "Ах нар, ах нар" гэж налж унадаг

НИТХ-ын төлөөлөгч асан, аялагч Г.Ганхүү LIVE.TV.MN сайтын ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчилсан айлчлалыг дүгнэж ярьжээ. 

Тэрбээр "Бид урд хөршөө хужаа, хужаа гэдэг. Хойд хөршөө ах нар, ах нар гэж дууддаг. Гэтэл сая У.Хүрэлсүхийг яаж хүлээж авав. Жижигхэн онгоцны буудалд хүлээж авч, захын газарт уулзалтууд хийсэн. Дэд сайд нь хүлээж аваад л. Хөгийн, хөгийн санамж бичигт гарын үсэг зурсан. Монголын газар нутгаар хийн хоолой явуулна гэж худлаа санамж бичиг байгуулаад л. Гэтэл хоёр хоолойг явуулчихсан. Монгол дундуур явдаг сүрхий хоолой гэж байх ч үгүй. Энэ мэтчилэн хуураад л явж байдаг. Бид нар "Ах нар, ах нар" л гээд байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг барьж чадахгүй 20 жил болж байна. Бид нарыг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой хүмүүсийг бид нар "Ах нар" гэдэг. Тэгснээ хамгийн их хөгжүүлж байгаа, бид нарын бүтээгдэхүүнийг хамгийн их авдаг, мөнгө төгрөг өгдөг урд хөршөө хужаа нар гэж л байна. Үүнийг би хандлага гэж байгаа юм. Зөв хүмүүс яваад зөв бодлого явуулбал өөрчлөгдөнө. Түүнээс Монгол ялна гэж гарч ирчихээд хуваагаад байвал өөрчлөгдөхгүй. 

Ер нь бол удахгүй Монгол ялагдана. Дандаа хагалж, бутаргадаг. Дээрээс нь ах нарыг налж унадаг. 10 гаруй жилийн өмнө төр засгаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 270 км төмөр зам барих гэж байтал баахан сурталчилгаа явуулаад бариулаагүй. Энэ хугацаанд бид юу алдав. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй. Боломжийг алдагдуулсан хүмүүстэй хариуцлага тооцдоггүй. Тэгэхээр 2020 онд бүх хүнийг өөрчлөх ёстой" хэмээн хатуухан шүүмжилжээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: