“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ

“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ

“Монголын Эдийн засгийн форум-2023” өнөөдөр /2023.07.09/ Төрийн ордонд албан ёсоор эхэлж байна. 

10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Чуулганы түүх анх 2010 оноос эхэлж, жил бүр онцлог уриатайгаар зохион байгуулагдаж ирсэн билээ.

Энэ жилийн хувьд “Welcome to Mongolia” уриан дор болж буй энэ удаагийн чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.

"Монголын эдийн засгийн форум"-ын нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр болох бөгөөд Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг онцлох аж.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн чуулганы үндсэн илтгэлийг тавьж, ардчиллыг болон эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлд хийсэн эрх зүйн реформын тухай танилцуулсан юм.

Ингээд эхний өдрийн үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна.

ҮЗЭХ: