ЦЕГ: Хүүхдийг аюулгүй тээвэрлэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй /ВИДЕО/

ЦЕГ: Хүүхдийг аюулгүй тээвэрлэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй /ВИДЕО/

Улсын баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотой иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байна. Тэгвэл орон нутгийг зорьж буй иргэд ямар зөрчил, дутагдал гаргаж байгааг сэрэмжлүүлэх үүднээс бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд бага насны хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэхгүй байх зөрчил ихээр гаргаж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах аюултай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Өнгөрсөн жил гэхэд бага насны хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэж, 51 хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Тиймээс хөдөө орон нутагт зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, мөн гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж аялал зугаалгад оролцохыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна.