Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлт үзүүлж байна

Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлт үзүүлж байна

“Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж буй "Монголын Эдийн засгийн форум-2023" 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдааны нэгдсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтэц, уул уурхайн батлагдсан нөөцийн асуудлыг хөндсөн юм. Түүний илтгэлийн тоон үзүүлэлтүүдийг онцолж байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал:

  • Монгол Улсын нийт эдийн засаг 16.8 тэрбум ам.долларт хүрч,196 орноос 124-т эрэмбэлэгдэж байна. 
  • Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5033 ам.долларт хүрч, 196 орноос 119 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. 
  • Эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлт үзүүлж, 11 дүгээр байранд бичигдэж байна.
  • Экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрэв.
  • Валютын нөөц хэвийн хэмжээндээ орж, инфляц эргээд бууж байна.  
  • Ковид-19 цар тахлын хүндхэн гурван жилийг туулсан ч зээлжих зэрэглэл тогтвортой хэвээр байна.

Бизнес эрхлэх таатай орчин:

  • Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэх таатай орчин”-оор 81 дүгээрт,
  • Өв уламжлалын сангаас гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөт байдал”-ын индексээр 176  орноос 73 дугаарт,
  • Дэлхийн инновацын индексээр 132 орноос 71 дүгээрт,
  • Цахим засаглалын хөгжлийн индексээр  193 орноос 74 дүгээрт орж байна.

Хөрөнгө оруулалтын орчин: 

  • Татварын ачаалал дунджаар 211 орноос 33 дугаарт буюу бага татвартай улс,
  • Хамгийн бага НӨАТ-тай 16 улсын нэг,
  • Хамгийн бага ААНОАТ-тай 6 улсын нэг,
  • Монгол Улс 26 оронтой давхар татварын гэрээтэй,
  • 43 оронтой хөрөнгө оруулалтын харилцан хамгаалах хөхүүлэн дэмжих хэлэлцээртэй юм.  

Дэд бүтцийн орчин:

  • Шинээр ашиглалтад орох төмөр замын сүлжээ +2336 км
  • Шинээр ашиглалтад орох төмөр замын сүлжээ +2,966 км
  • Олон улсын нислэг хүлээн авах боломжтой онгоцны буудал +6

Уул уурхайн батлагдсан нөөц: 

  • 2.557 ширхэг тусгай зөвшөөрөл
  • Нийт газар нутгийн 3.7 хувьд үйл ажиллагаа явуулж байна
  • Зэсийн нөөц 69.9 сая тонн
  • Нүүрс 33.4 тб тонн
  • Төмрийн хүдэр 1.84 тб тонн
  • Алт 448.1 тонн
  • Уран 192 мян.тонн
  • Газрын тос 332 сая.тонн нөөцтэй байна.