СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сингапурын жуулчдыг тээвэрлэж явсан УАЗ пургон маркийн автомашин онхолдсон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сингапурын жуулчдыг тээвэрлэж явсан УАЗ пургон маркийн автомашин онхолдсон хэрэг гарчээ

Сингапураас манай улсад ирж, аялж явсан гадаадын иргэд авто замын осолд орсон хэрэг өчигдөр /2023.07.11/ гарсан байна. 

Тодруулбал, Дундговь аймгийн Хулд суманд Сингапураас ирсэн зургаан жуулчиныг тээвэрлэж, иргэн Б-ийн жолоодож явсан УАЗ пургон маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарсан байна. Тус ослын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд Сингапурын хоёр иргэн гэмтэл авсан байна. Тус ослыг Дундговь аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийг зорихдоо, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон хурдаа тохируулж явахыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.