Сайн дураараа эх орон руугаа буцвал БНСУ-д дахин нэвтрэх эрх олгоно гэв

Сайн дураараа эх орон руугаа буцвал БНСУ-д дахин нэвтрэх эрх олгоно гэв

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өчигдөр /2019.12.10/ тус улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан нэгэн журмыг баталжээ. Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд хууль бусаар ажиллаж амьдрах гаднын иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул тэдгээр хүмүүсийг авч ажиллуулж байгаа ажил олгогч нарт ногдуулах шийтгэлийг чангална, мөн ирэх зургадугаар сар гэхэд тус улсыг сайн дураараа орхисон иргэнд тус улсад дахин нэвтрэх боломж олгох болсноо мэдэгдсэн байна.

Харин үүнээс хойш буюу 2020 оны долдугаар сараас эхлэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гаднынханд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, тус улсад дахин нэвтрэх боломжгүй болж магадгүйг анхааруулжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө