Баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотын захиргааны байрыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

Баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотын захиргааны байрыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

Манай улсын Үндэсний их баяр наадам, төрийн далбааны төрийг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотын захиргааны байрыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлдэг уламжлал тус улсад тогтоод удаж буй. 

Тэгвэл Монгол Улсын далбааг өргөх ёслол өчигдөр /2023.07.11/ АНУ-ын Сан Франциско хотын захиргааны байран дээр ёслол төгөлдөр болсон байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын төрийн далбааг морин цагт мандуулж, хотын захиргааны байр шөнөжин манай улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.