Б.Нямжав: Хятадын Ташхан боомтод хоолны газар нээж, хилээр орж гарч буй Монголчуудаа хоолоор дайлж, унаанд дайх гоё байдаг /ВИДЕО/

Б.Нямжав: Хятадын Ташхан боомтод хоолны газар нээж, хилээр орж гарч буй Монголчуудаа хоолоор дайлж, унаанд дайх гоё байдаг /ВИДЕО/

Бид энэ удаа ӨМӨЗО-ы Шинжааны Монгол залууг онцоллоо. Түүний хувьд гэрээсээ 1000 гаруй км зайд Хятадын Ташхан хилийн боомтод хил нэвтэрч буй Монголчуудтай танилцаж, дайлах зорилгоор хоолны газар нээжээ. Тэрбээр уг газраа хоёр сар ажиллуулж буй бөгөөд хэдийнээ том тэрэгний жолооч нар, наймаа эрхэлж буй Монголчууд бол аялж буй иргэдэд танил болсон байна.

Мөн түүний тусч, сайхан сэтгэлийн талаар цахим сүлжээнд талархлаа илэрхийлэх Монгол иргэд нэмэгдсээр байгаа юм. Иймд түүний мэндчилгээ болон яриаг  хүлээн авна уу.

ВИДЕО: 

Шинжааны Монгол иргэн Б.Нямжав “Сайн байцгаана уу. Бүх Монголчууддаа энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Би Шинжаан Монгол хүн. Миний алдар нэрийг Баянжаргалын Нямжав гэдэг. Би Шинжааны Илий аймгийн Тэс суманд төрж өссөн. Манай аав, ээж малчин хүмүүс. Монгол мал аж ахуйн ажил эрхэлдэг. Бид багаасаа мал маллаж хөдөө өссөн. Би одоо Тэкэс сумандаа эхнэр, хүүхдүүд, аав, ээжтэйгээ зургуулаа амьдардаг. Би Тэс сумаасаа гарч 1400 км зам туулж, Шинжааны Алтан аймгийн Цэнхэр суманд Ташхан боомтод хоолны ажил ажиллуулаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд Монголоос гарч ирж байгаа арилжаа наймаа, аялал жуулчлалын чиглэлээр ирдэг Монгол ахан дүүстэйгээ танилцсан. Надад маш гоё байгаа. Хамгийн гол нь нүүрс тээврийн жолооч нар над дээр ирж хоол иддэг. Манай хоолны газрын хоол амттай гээд жолоочид нэлээд их ирдэг. Тиймээс Монгол хүмүүстэйгээ танилцаад энэ хоёр сарын хугацаанд маш гоё байлаа. Манай Шинжаанд нэлээд их монгол хүн байдаг. Олон ястан амьдарч байна. Торгууд ястан, Ойрд ястан, Цахир ястан, Ураанхай ястан, Захчин, Тува гээд нэлээд олон ястан байдаг. Манай Шинжааны Монголчууд Монголоо гэсэн халуун сэтгэлтэй. Ямар ч хүн ирсэн гоё хүлээж авдаг. Монгол нутагтаа очих бодолтой. Очиж наадам үзэх хүсэлтэй хүмүүс бас байдаг. Шинжааны Монголчууд Монголдоо очих маш их хүсэлтэй. Одоо Монголд Үндэсний их баяр наадам болж байна. Баяр наадам гэдэг чинь дэлхийн монголчуудын тэмдэглэдэг баяр. Тиймээс манай Шинжаанд бас наадмаа тэмдэглэдэг. Ингэхдээ морь уралдуулж, бөх барилдаж, нум сум харваад гоё болдог. Би энэ жил Монгол Улс руу наадамд явахыг хүсэж байсан. Гэвч зав болсонгүй. Тиймээс дараа жил явна гэж бодож байна. Шинжаан Монголчуудын өмнөөс бүх Монголчууддаа өргөн дэлгэр сайхан наадаарай гэж хүсэн ерөөе" гэлээ.