Арабын нэгдсэн Эмират улс Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлжээ

Арабын нэгдсэн Эмират улс Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлжээ

НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулганы үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд Абдул Лутатай уулзалт хийжээ.

Дэд сайд Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.