П.Болдбаатар: Эрчим хүчний салбарын 116 инженер ажлаасаа гарсан. Бид хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна

П.Болдбаатар: Эрчим хүчний салбарын 116 инженер ажлаасаа гарсан. Бид хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна.

Энэ үеэр  “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар “Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.  Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” гэлээ.