БИДНИЙ ТУХАЙ: БНСУ-ын агаарын тээврийнхэн Монгол руу чиглэсэн нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр улайрч байна

БИДНИЙ ТУХАЙ: БНСУ-ын агаарын тээврийнхэн Монгол руу чиглэсэн нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр улайрч байна

БНСУ-ын агаарын тээврийн салбарынхан Монгол руу чиглэсэн нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр улайрч байна. Монгол Улс Солонгосын залуу үеийнхний аялах дуртай газар болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн ажиллах хүчний хомсдолд орсон үйлдвэрлэлийн компаниуд Монголоос ажиллах хүчин татаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцлон дурджээ. Иймээс агаарын тээврийн компаниуд зуны оргил үетэй уялдуулан Монгол руу хийх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хоорондоо өрсөлдөж байгаа гэнэ. Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас долдугаар сарын 11-ний өдөр мэдээлснээр, "Үндэсний агаарын тээврийн компаниудын 2019 онд долоо хоногт 9 удаа тээвэр хийдэг байсан бол одоо долоо хоногт 19 удаа болж нэмэгджээ.

Мөн тавдугаар сард олон улсын 12 чиглэл олгосны талаас илүү хувь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ногдож байгаа бөгөөд энэ чиглэлийн тоо эрчимтэй нэмэгдэж байна" гэжээ.

Томоохон агаарын тээврийн компаниуд болох (FSC), Korean Air, Asiana Airlines тус бүр долоо хоногт нэг удаа тээвэрлэх эрхийг авч, Jeju Air, Aero K, Jin Air зэрэг хямд өртөгтэй тээврийн компаниуд (LCCs) долоо хоногт гурван удаа тээвэрлэх эрхийг авчээ. Агаарын тээврийн компаниуд энэ маягаар баталгаажсан хөдөлгөөний эрхээ ашиглан зуны оргил үед Монгол руу хийх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр улайрч байна.