ВИДЕО: BAFTA-д нэр дэвшигч продюсер Byron McNally "Монгол Хааныг бүтээсэн нь" баримтат киног санаачлан, продюсерлаж, зураг авалтаа Монголд хийж байна

ВИДЕО: BAFTA-д нэр дэвшигч продюсер Byron McNally "Монгол Хааныг бүтээсэн нь" баримтат киног санаачлан, продюсерлаж, зураг авалтаа Монголд хийж байна

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй.

Энэ хүрээнд тус жүжгийн баг хамт олон Английн шилдэг продюсер, найруулагчидтай хамтран бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Үүний зэрэгцээ бас нэгэн томоохон үйл явдал болж буйн “The Mongol Khan” жүжиг болон Б.Баатар найруулагчийн талаарх тайзны ард юу болж буйг харуулсан баримтат киног Английн кино баг бэлтгэхээр болж, Монголд ирж зураг авалтын ажлаа эхлүүлсэн байна. Иймд бид Монгол Хааныг бүтээхүй баримтат киноны найруулагч Роланд Уолтерс болон Продюсер Байрон Мкналли нартай кино бүтээж буй явц, алсын хараа, цаашдын зорилгын талаар ярилцлаа.

ВИДЕО: 

Тэдний хэлж буйгаар уг киног бүтээх явцад жүжигчдийн чадвар Монгол соёлын бишрэхийн зэрэгцээ Б.Баатар найруулагчийн алсын хараа авьяас чадварыг сайшааж кино гайхалтай болж буй учир цаашид дэлхийн томоохон фестивалиуд болох Каннын кино наадам болон Венецийн наадамд гаргах гэж буйгаа хэлж байлаа. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

-Монгол хаан жүжгийн тайзны ард баримтат кино хийх саналыг тавьж, зураг авалтаа эхлүүлээд буй гэж сонссон. Яагаад уг бүтээлийг хийх болов?

-Монгол Хааныг Бvтээхvй  Баримтат киноны Найруулагч Роланд Уолтерс “Би  “Монгол хаан” жүжгийг Английн “West End”-д тавихад хамтран ажиллаж буй ерөнхий найруулагч буюу продюсеруудтай уулзалт хийж байхдаа энэ жүжиг Монгол болон Англи уран бүтээлчдийн хамтарсан хүчээр бүтэж байгаа юм байна. Маш олон хүний хамтын хүчин зүтгэлээр Англид тавигдах гэж байгаа юм байна гэдгийг олж мэдсэн. Мөн Монгол Улс өөрийн ёс уламжлал соёлын түгээхээс гадна дэлхийн тавцанаас соёлоо сурталчилах гайхалтай тохиолдол болж байгаа нь надад маш их таалагдсан учир энэ жүжгийн тайзны ардах баримтат кинон дээр ажиллахаад шийдсэн.

-Монгол хаан жүжигт маш олон Монгол философийг шингээсэн агуулга байдаг. Танд эдгээр агуулга таалагдсан уу Онцлон дурдах хэсэг бий юу?

-Мэдээж энэ жүжигт маш олон Монгол филисофолог зүйлс байсан. Тэр дундаас хамгийн сонирхолтой нь Баатар найруулагчийн жүжгээр дамжуулан гаргаж буй Монголын гүн ухаан, сургамжууд нь миний сэтгэлийг илүү их татсан. Яагаад гэвэл тэр энэ жүжгийг найруулахдаа дуу, хөгжим, бүжгээс эхлээд Монгол Улсын улс төрийг хүртэл харуулж тэдэнд санаагаа хүргэсэн. Мөн энэ талаарх ажлуудыг өмнө нь хийж байсан өргөн туршлагатай. Тэгэхээр энэ жүжиг Монголын нийгэмд болон үзэгчдэд сурах, мэдэх зүйлсийг маш ихээр хэлж өгч байгаа нь надад анзаарагдсан.

-Гаднын үзэгчийн хувьд тус жүжгийг тодорхойлбол?

-Хамгийн гол нь үндэсний энэ жүжгийг хийхдээ дуу, бүжиг, жүжиг бүх зүйлсийг оруулаад маш өдөр түвшинд хийсэн нь надад маш их таалагдсан. Ер нь Английн үзэгчдийн өмнөөс би ярьж чадахгүй ч гэсэн үзэгчид маш сайхан хүлээж авах байх гэж бодож байна. Яагаад гэвэл эмгэнэлт жүжиг гэж хэлж байгаа боловч орчин үеийн хэлбэрт оруулан бүтээсэн сонирхолтой, сэтгэл татам хэсэг олонтой. Гайхамшигт Монголын урлагын бүх зүйлсийг холиод гайхалтай болгосон байна. Мөн энэ жүжиг өөрөө маш их эх оронч сэтгэлгээг агуулсан эмгэнэлт жүжиг мөртлөө маш хүчтэй удирдагчийг харуулсан. Эзэнт гүрнийхээ төлөө бүх зүйлээ золиослож ойр дотнын хүмүүсээ хүртэл хороож байгаа эмгэнэлт мөртлөө маш хүчирхэг байдлыг шингээж харуулсан. Энэ нь нэлээд хэрцгий боловч маш гайхалтай удирдагчийг харуулсан нь Монголчуудад эх оронч үзлийг нь сэргээж маш их таалагдахуйц болсон. Харин барууны үзэгчдэд энэ нь яаг яаж тусахыг би сайн мэдэхгүй байгаа ч гайхалтай байна.

-Найруулагч хүний хувьд Монгол хаан жүжгийн Англид хэрхэн төсөөлж байна. Үзэгчдэд хүрэх болов уу?

-Жүжигчдийн ур чадварын хувьд үнэхээр гайхамшигтай юм байна. Бүжигчдэд ч гэсэн хөдөлгөөний уран байдал дэглэлт гайхалтай байна. Жүжигчдийн хувьд бол өөрсдөө алдартай маш сайн жүжигчид. Мөн тэд англи хэл дээр бас жүжгээ тоглож байгаа. Түүнийг нь үзлээ. Англи хэлний хувьд мэдээж өөрсдийн төрөлх хэл нь биш учраас хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Тэгэхээр англи хэлээр тоглох уу. Монгол хэлээр тоглох уу. Хэдэн удаа тоглох уу гэдгээ ярилцаж байгаа юм байна. Ялангуяа Англи талын продюсерууд энийгээ тодорхой болгож жүжигчид маань бэлтгэл сургуулилтаа хийж цаашид илүү сайжрах ажиллагаагаа эхлэх байх. Эсвэл жүжиглэлтээ илүү анхаар Монгол хэлээр хийх, эсвэл англи хэлээ сайжруулах зэрэг ажлуудыг хийх байх. Гэхдээ мөн жүжигчдийн дунд маш сайн англи хэлээр ярьдаг хүмүүс байгаа нь гоё сонсогдож байсан. Бас зарим нэг засахаар үгнүүд хүн болгонд л таардаг шиг тиймэрхүү жижиг зүйлс бас байна.

-Одоо хийгдэж буй баримтат кино хэзээ дуусах вэ. Аль шатандаа явж байна?

-Бидний хийж буй баримтат кино бол хараахан дуусаагүй байна. Одоо наймдугаар сард сургуулилт хийх үеэр нь бас ирж бичлэг хийж авна. Мөн арваннэгдүгээр сард Англид тоглох үеэр нь бичлэг хийж киногоо үргэлжлүүлэх болно. Мөн би энэхүү жүжиг англид тоглогдох үеэр хүмүүсийг ирж үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ жүжиг Монголчуудын түүх соёлыг харуулсан. Монголчууд энэ жүжгээрээ дамжуулан өөрсдийгөө барууны үзэгчдэд таниулж, урлагаа сурталчлах жүжиг болж байгаа тул та бүхнийг ирж үзээрэй гэж хүсэж байна.

-Монгол хааныг бүтээхүй баримтат кино төсөл, төсвийн талаарх нарийн зүйлсээс хуваалцаач. Мэдээж баггүй төсөв гарах нь гарцаагүй. Тэгэхээр ирээдүйгээ харж тавьсан санал, хийгдэж буй төсөл байх.

-Монгол Хааныг Бvтээхvй  Баримтат киноны Продюсер Байрон Мкналли “Бид Тамгагүй төр жүжгийг Лондонд тавихаар бэлтгэж буй продюсерын багтай уулзаж ярилцаад энэ жүжгийн ард талд нь юу болж байгаа юм бэ. Энэ жүжгийг хэрхэн бүтээж байгаа гэдгийг үзүүлэхийг зорьсон. Энэ нь бидний хувьд алтан боломж гэдгийг ойлгоод ийм санал тавьсан. Энэ хүрээнд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж төсөвлөөд төсвийнхөө хүрээнд хэн хэндээ хамгийн боломжтой байдлаар хамтран ажиллаж байгаа. Мөн Англид ч гэсэн энэ жүжиг дээр ажиллаж буй продюсеруудтай хамтарч байна. Тиймээс монголд ирж зураг авалтаа хийж байна. Энэ жүжгийг бүтээхэд ямар ямар Англи уран бүтээлчид оролцож байгаа тайзны ард юу болж байгаа болон ямар ямар Монгол уран бүтээлчидтэй хамтарч байгаа гэдгийг нь дурангийн нүдээр харуулах нь бидэнд үлдэх маш том стори болно. Мөн эргээд энэ зүйлийг хадгалж авч үлдэх нь маш чухал. Мөн эргээд  зөвхөн уран бүтээлчид гэлтгүй энэ жүжиг нь Монгол Улсыг олон улсад хэрхэн таниулж буй. Монгол, Английн уран бүтээлчид хэрхэн хамтран ажиллаж байгааг харуулж байгаа.

-Б.Баатар найруулагчтай ажиллаж болон тус баг хамт олонтой ажиллах ямар санагдаж байна?

-Б.Баатар найруулагчтай ажиллах маш сайхан байна. Энэ хүн бол маш их алсын хараатай авьяастай хүн байна. Цаашдаа ч гэсэн зөвхөн жүжгээр зогсохгүй Монгол Улсынхаа ирээдүйг бодож энэ жүжгээ хийсэн байна. Бидэнтэй  энэ баримтат кинон дээр хамтран ажиллаж байгаа бүх багийнхан уран бүтээлчид болоод техникийн багийнхан, продюсерын багынхан Роланд бид хоёртой хамтран ажиллаж, үнэхээр гайхалтай хамтарч байна. Энэ ажилд бид маш сэтгэл хангалуун байгаа. Мэдээж жүжигт заримдаа агуулга өөрчлөгдөх, түүх өөрчлөгдөх гээд зөндөө олон асуудлууд гарч байгаа. Тэр бүхнийг сууж ярилцаад хурдан шийдээд явж байгаа. Энэ хамт олонтой ажиллах маш сайхан байна. Тэгээд бидний хувьд болон Монголчуудын хувьд энэ баримтат кинонд ажиллаж байгаа нь үнэхээр азтай явдал гэж бодож байна. Энэ киногоороо бид дэлгэцэд Монгол Улсыг үзүүлэхээс гадна. Хамгийн гол нь энэхүү жүжиг Coliseum театрт тавигдах гэж байгаа маш чухал үйл явдал болж байгаа учраас Монгол Улсын соёл уламжлалыг жүжгээр дамжуулан Б.Баатар найруулагчийн баг хамт олонтой хамтран харуулах гэж буйдаа маш их баяртай байна.

-Монгол хааныг бүтээхүй киноны ирээдүйг яаж харж байгаа вэ. Цаашдын зорилго?

-Жүжиг баримтат кино хоёр маань хоёулаа хамтдаа гар нийлүүлж, хөл нийлүүлж алхаж яваа. Ерөнхийдөө баримтат киноны хувьд бид маш алсын бодлоготой хийж байгаа. Уг ажилдаа ч гэсэн өндөр итгэлтэй байгаа учраас бид энэхүү төслөө эхлүүлсэн. Тэгэхээр баримтат киногоо бид аль болох сонирхолтой продюсерлож аль болох сонирхолтой агуулгуудыг дагаж явж байгаа. Үүнээсээ үндэслэж сонирхолтой байдлаар гаргаж том том фестивалиудад үзүүлэх зорилготой байгаа. Тухайлбал, Каннын кино наадам, Венецийн кино наадам гэхчлэн том том наадмуудад оролцуулна. Бид өөрсдөө мөн киноныхоо агуулгад маш сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл бид үнэхээр итгэхийн аргаггүй олон сайхан агуулгыг чөлөөтэй авч чадлаа. Үнэхээр сайхан оронд сайхан бүтээлийн зураг авалтын хийсэндээ маш их баяртай байна.

-Бүтээж буй киноныхоо явц агуулгаас сонирхуулбал?

-Бид анх баримтат кино хийхдээ Б.Баатар гэдэг найруулагчийн ажил, амьдралаар Монголыг харуулах зорилготой байсан. Монголын уран бүтээлчдийн амьдрал, замнал гэхчлэн. Тиймээс Баатар найруулагчийн уран бүтээлийн замнал яаж карьераа эхлүүлж байсан. Ямар авьяастай байсан юм. Одоо яаж энэ түвшинд хүрсэн. Тамгагүй төр жүжгийг хэрхэн бүтээж, цааш нь яаж Лондонд тоглуулахаар болсон юм гэдгийг судалж дагасан. Тавилт хийж буй жүжгүүдээс гадна гэр бүл, багш нар, ах дүү нар, найз нөхөдтэй нь ярилцах гэхчлэн нэлээд чухал мэдээллүүдийг олж авсан. Мөн Монгол Английн элчин сайд нараас ярилцлага авах гол нь энэ бүхнийг Монгол нутагт нь авсан нь маш сонирхолтой чухал зураг авалтууд боллоо. Энэ үеэрээ Баатар найруулагч эхлэлээсээ энэ хүртлээ амаргүй замыг туулсан гэдгийг бид олж мэдсэн. Тэгээд ямар их хөдөлмөрөөр ямар их хамт олонтойгоор энэ амжилтад хүрснийг харуулсан. Мөн хэдийгээр амжилтад хүрч байгаа ч гэсэн олон продюсертой хамтран ямар их хөрөнгө болон цаг наргүй ажиллаж, сэтгэл санааны хүнд байдалд ч орж байгааг харуулах нь маш сонирхолтой байлаа.

-Тамгагүй төр жүжгийг үзэхээс өмнөх Монголын тухай таны сэтгэгдэл болон үзсэний дараа кино бүтээх явцад төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Тэгэхээр Монгол оронд анх удаа ирж байгаа болохоор яг юу хүлээж байгааг таамаглаж чадахгүй ирсэн. Ирээд маш сайхан байлаа. Бүх хүмүүс чадах чинээгээрэй тусалж биднийг маш их дэмжиж байгаа. Бүх урлагийнхан болоод хамтран ажиллаж байгаа хүмүүс хичээж ажиллаж байгаа. Танай орон өргөн тал нутагтай. Сайхан байгальтай Үнэхээр олон контент бүтээж болохоор харагдсан. Ялангуяа киноны салбарт маш олон боломж байна гэж харлаа. Маш сайхан байлаа. Ажлаа сайхан амжууллаа. Ийм сайхан орноос буцахдаа маш уйтгартай байх болно оо.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө