ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртлээ

ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртлээ

Санкт-Петербург хотноо XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн олон улсын уралдаанд 13 орны 383 дуурийн дуучид оролцлоо.

Хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаачид өрсөлдсөн бол, сүүлийн шатанд зургаан орны 14 дуучныг сонгосон байна. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран тусгай байрын шагналыг хүртлээ.