СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар аймагт орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн дөрвөн тохиолдол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар аймагт орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Баяр наадмын амралтын өдрүүд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 73 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 18, зөрчлийн шинжтэй 55, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 гэх мэдээлэл байна.

Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан дөрвөн дуудлага бүртгэгджээ. Иймд иргэд та бүхнийг баяр наадам, амралт зугаалгад явахдаа үнэт эдлэлээ найдвартай газар хийж хадгалах, орон гэрээ сайтар цоожилж, бусдын хараа хяналтад орхихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.