ТОДРУУЛГА: П.Энхмөнхийн гэрээс эд зүйлс алдагдсан шөнө түүний гэрийн гадна байсан автомашинуудын цонхыг хагалжээ

ТОДРУУЛГА: П.Энхмөнхийн гэрээс эд зүйлс алдагдсан шөнө түүний гэрийн гадна байсан автомашинуудын цонхыг хагалжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 12-13 /2023.07.12-13/-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох "Хүй долоон худаг"-т буудалласан уяач П.Энхмөнхийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгө аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай хулгайд алдагдсан хэрэг гараад буй. 

Мөн энэ шөнө /2023.07.12-13/ "Хүй долоон худаг"-т байрлуулсан автомашинуудын цонхыг хагалж, дотор нь байсан эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг гарсан талаар олон нийтийн сүлжээнд зарим иргэд мэдээлж буй.

 

Тэгвэл уг хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн уяач П.Энхмөнх тус хулгайн хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн хүнийг 100 сая төгрөгөөр шагнана гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "П.Энхмөнхийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс нь 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тухайн хэрэг гардаг шөнө П.Энхмөнхийн гэрийн гадна байсан Ланд круйзер-200 болон Мерседес-Бенц маркийн автомашинуудыг цонхыг мөн хагалсан байсан бөгөөд дотроос нь ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан. Харин тухайн хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа" гэлээ. 

Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж автомашиндаа эд зүйлээ орхихгүй байх, хяналтын камергүй газар тээврийн хэрэгслээ орхихгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.