76 настай иргэн архидан согтуурсан үедээ төрсөн дүүгийнхээ амь насанд хүрчээ

76 настай иргэн архидан согтуурсан үедээ төрсөн дүүгийнхээ амь насанд хүрчээ

Архангай аймгийн Хашаат сумд 76 настай иргэн төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарсан нь архидалтаас үүдэлтэй гэнэ. 76 настай иргэн Д согтуудаа төрсөн дүү 47-той Ч-тэй маргалдаж, хутгаар амийг нь хохироосон аж. Өдгөө энэ хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм.

Мөн тус аймагт нэг эмэгтэй явж байсан автомашинаас үсэрч гэмтсэн хэрэг баяр наадмын дараах амралтын өдөр гарав. Архангай аймгийн Өлзийт сумын нутагт иргэн М-ын жолоодож явсан “Маяти” загварын ачааны машинаас 27 настай эмэгтэй үсэрч гэмтэн эмчлүүлж буй аж. Тус аймгийн Цагдаагийн газрынхан тухайн эмэгтэй чухам ямар шалтгааны улмаас ийм алхам хийснийг тодруулахаар мөрдөн шалгаж байна.