Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хуралдаан маргааш \2023.07.20\ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрөгч зургадугаар сарын 30-ний өдөр  /2023.06.30/ 09.00 цагт товлосон ч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Мөн өмгөлөөгч Л.Өлзийхүү нар нь шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон юм.