Шүүхийн тогтоол ШШГЕГ-т албажиж хүрээгүй байгаа тул Ч.Маралмаагийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлээгүй аж

Шүүхийн тогтоол ШШГЕГ-т албажиж хүрээгүй байгаа тул Ч.Маралмаагийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлээгүй аж

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Гэвч түүнийг сул, чөлөөтэй явж байгаа тухай иргэд цахим сүлжээнд нийтэлсэн юм.

Тэгвэл энэ талаар Улсын Дээд шүүх “Шүүхийн тогтоол албажсан. Ачаалал их байгаа учраас анхан шатны шүүхэд хүргэж амжаагүй байна. Энэ долоо хоногт багтаан хүргэнэ. Анхан шатны шүүх албажсан шүүхийн тогтоолыг тав хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ” гэсэн байна. 

Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Гэсэн ч оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч дахин хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх гомдол гаргасан ч Дээд шүүх \2023.07.05\ татгалзсан байна. Дээд шүүхийн дээрх тогтоол ШШГЕГ-т албажиж хүрээгүй байгаа тул  Ч.Маралмаагийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлээгүй байгаа аж. Шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлдэг байна.