БИДНИЙ ТУХАЙ: Ирэх онд Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтийг гүйцэх төлөвтэй байна

БИДНИЙ ТУХАЙ: Ирэх онд Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтийг гүйцэх төлөвтэй байна

Австралийн хамгийн том сонин болох “The Sydney Morning Herald” дээр “Ардчиллын баян бүрд болох нүүдэлчид дараагийн Өмнөд Солонгос болохоор зорьж байна" нэртэй нийтлэл гарчээ.

Тус нийтлэлд, “Олон мянган жилийн турш нүүдэлчин ахуй амьдралтай явж ирсэн энэ орны ард түмэн гамшиг тохиолдоход хурдан дасан зохицох чадвартай. Гэвч тэд өдгөө дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг даван туулахын тулд тэмцэж байна. 43 настай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг өөрчлөхийг хичээж байна. Тэрээр 1990 онд тус улс ЗХУ-аас задарч, ардчилсан улс болсноос хойш хамгийн өргөн хүрээтэй улс төрийн шинэчлэлийг хийж байна. Тэрээр тус улсын хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдэд цохилт өгч, авлигын тэмцлийг эхлүүлж, аварга хөршүүд болох Орос, Хятадаас өөрийгөө салгаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар дахь Төрийн ордны ажлын өрөөндөө ярилцлага өгөхдөө “Монголд нуугаад байх зүйл байхгүй. Бид шинэчлэл хийх ёстой" гэсэн. Тэрээр ЗХУ-д боловсрол эзэмшээгүй анхны Монголын удирдагч бөгөөд хүн амын хнь 70 хувь нь 35-аас доош насныхан байдаг тус улсыг тэргүүлж байна.

Англи хэл одоо тус улсын хоёр дахь албан ёсны хэл болжээ. Харин монголын интернэтийг нийлүүлэх шилэн кабель нь Орос, Хятад хоёрыг дайран өнгөрөх ёстой тул засгийн газар дэлхийн хүн амын нягтаршил багатай улсуудын нэгийг хиймэл дагуулын интернетээр хангах зорилгоор Элон Маскийн “Starlink” компанитай ярилцаж байна. 

Харин “Asia House”-ын шинжээч Мао Жоучен монголын талаар өөдрөг бодолтой байна. Тэрээр Монголын эдийн засгийн форумд оролцох үеэрээ “Ирэх онд Монгол Улс Хятадын эдийн засгийн өсөлтийг гүйцэх төлөвтэй байна” гэсэн юм. Мөн Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, “1970 онд Өмнөд Солонгост ямар ч эрчим хүч байгаагүй. Тэд төмрийн хүдэргүй, коксжих нүүрсгүй, үйлдвэргүй байсан. Тэдний нэг хүнд ногдох ДНБ 100 ам.доллар байсан. Өмнөд Солонгос одоо нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 52 мянган ам.доллар байна. Энэ бол Монголын амбиц" гэж хэлсэн гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: smh.com

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө