"Түмний хар үрээ"-ний эзэн уяач Э.Улаанхүүг Луус сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлжээ

"Түмний хар үрээ"-ний эзэн уяач Э.Улаанхүүг Луус сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлжээ

Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн "Түмний хар үрээ" гэж нэрлээд буй хар зүсмийн шүдлэн насны үрээ төрийн их баяр наадмын түрүү магнайд хурдалсан билээ.

Тус үйл явдлын дараа "Номгон рашаан" ХХК-ийн Ерөнхий захирал Ё.Эрдэнэбат хувийн зүгээс Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүг 10 сая төгрөг бэлэглэж буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл түүний уугуул нутаг болох Дундговь аймгийн Луус сумын Наран багийн уяач Э.Улаанхүүг сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлжээ.