Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг нэг хүүхдийн шинжилгээний хариу гарч хүчиндүүлсэн нь тодорхой болжээ

Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг нэг хүүхдийн шинжилгээний хариу гарч хүчиндүүлсэн нь тодорхой болжээ

Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж буй. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзориг өнгөрсөн сарын 28-ны өдөр /2023.07.19/ энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Хүүхдүүдийн шинжилгээний гарч эхэлсэн. Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв гээд нийт долоон хүүхэд шинжилгээ өгсөн" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл нэг хүүхдийн шинжилгээний хариу гарч, хүчиндүүлсэн гэдэг нь тодорхой болжээ. Харин хоёр хүүхдийн шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн хүчирхийлсэн гэх дөрвөн хүүхдийн шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж буй аж. Удахгүй холбогдогч нарыг яллагдагчаар татаж шалгах эсэх асуудал тодорхой болох юм байна.